255daf58484faf2-1.jpg

2020-01-16 16:27
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, тус хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн […]

ece5f4bb2be8a40d6eaf278d3158a2d6_x3.jpg

2020-01-16 16:18
Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

2123213417201701562_850_x_531.jpg

2020-01-16 15:55
Түүж, бэлтгэхийг хориглосон “Барагшун” тээвэрлэж явсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, “Эмээлтийн авто тээврийн товчоо”-гоор Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 12-50 ХОА улсын дугаартай авто машиныг шалган 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Барагшуныг 2017 оноос эхлэн таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон байдаг. […]

77777777-1024x748.jpg

2020-01-16 15:24
Манай улсын хилээр 2019 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 5.5 (0.1%) мянгаар буурсан байна. Монгол Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын дийлэнхийг бүрдүүлдэг улс орнуудыг доорх графикаас харж болно. График. Монгол Улсад хамгийн ихээр зорчдог орнууд Харин өнгөрсөн жил гадаадын 636.9 мянган хүн орсны 90.6% буюу 577,300 нь аялал жуулчлалын зорилгоор иржээ. […]

4b490cfe0a6338382b556c3daa028bee_x3.jpg

2020-01-16 14:42
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 […]

c889bf___x974-1024x535.jpg

2020-01-16 14:29
Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 16-ны үүрээр Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд “Mercedes Benz G-500” маркийн автомашин “Toyota Premio” маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүн нас барсан, зам тээврийн ноцтой хэрэг гарчээ. Замын хөдөлгөөний ачаалал бага байдаг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн […]

a512ee1c1fc04afdf79badf27e8d3c44_x3.jpg

2020-01-16 14:21
Энэ онд нийслэл хотод нийт зургаан тэрбум төгрөгөөр хог ачилтын машин шинээр худалдан авна. Хамгийн сүүлд 2012 онд нийслэлийн хөрөнгөөр 163 машин худалдан авч парк шинэчлэл хийж байжээ. Сүүлийн найман жилд нэг ч удаа парк шинэчлэл хийгээгүйн улмаас одоо ашиглаж байгаа зарим авто машин эвдрэл гэмтэл ихтэй, цаашид ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрээд байгаа гэнэ. […]

c1c405a5-2b4c-419a-9ae9-ae5541343ff1-1024x683.jpg

2020-01-16 13:20
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган Төрийн одон медаль хүртээсэн. Дээрх зарлигийн дагуу “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор […]

82795543_569759887212346_2679063637032697856_n_20200116125246.jpg

2020-01-16 13:10
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршил, хэмжээг тогтоох талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Уг тогтоолоор есөн […]

82516316_549130312343200_7719138506836017152_n_20200116125820.jpg

2020-01-16 13:08
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хуралдаанд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр танилцуулав. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй байдаг бол Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг 17 зорилго, […]