77.jpg

2020-02-06 13:27
Авлигатай тэмцэх газраас жил бүр шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах, тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох, үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл […]

5e198b9a4a4f4.jpeg

2020-02-06 13:04
ЭМЯ-наас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.06/ ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр ЗТХЯ-наас цаг үеийн байдалтай холбогдуулан зам, тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан юм. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд: “Иргэний нисэхийн салбарт 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн БНХАУ-д нислэг үйлдэх ёстой байсан нэгдүгээр сарын гурван нислэг, хоёрдугаар сарын нийт 20 нислэг, гуравдугаар сарын хоёр […]

9e26dd07b23f66abe7239f42c4089bd5.jpg

2020-02-06 12:26
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүх З.Баянсэлэнгэд холбогдох Эрүүгийн хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Гэвч шүүх хуралдаанд гэрч, хохирогч, 2 шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

673e8eaf7f650bce.jpg

2020-02-06 12:15
Мал хулгайлах гэмт хэргийн талаар иргэнээс ирүүлсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгажээ. Шалгалтаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хайрхан сумын Жарантай багийн нутаг Бухтын гол гэх газраас иргэн Ж-ийн 59 тооны адууг Батцэнгэл сумын харьяат иргэн О, Цэнхэр сумын харьяат иргэн Б нар нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн […]

674160e42f3b8d5e02d84c52f945b372_x3-768x579.jpg

2020-02-06 11:44
Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн байдлаар 34364  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын […]

banshbataa.png

2020-02-06 10:51
Цагдаагийн Ерөнхий газраас Монголчуудын уламжлалт цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлж видео хийж, “Дахин сэрэмжилье, дахин шалгая” уриатайгаар цахим хуудсаараа түгээж эхэлсэн байна. Дэмжицгээе!!!  

000.jpg

2020-02-06 10:44
Санаа бодлоо зөв оновчтой, эмх цэгцтэй, энгийн ойлгомжтой илэрхийлэн бичих аргыг найруулга гэнэ. Энэ бол дэлхий нийтээр даган мөрддөг найруулга зүйн алтан дүрэм. Аливаа найруулгыг үгийн сангийн байдлаас нь шалтгаалан эрхэмсэг буюу дээд найруулга, ерийн буюу дунд найруулга, доромж буюу доод, дорд найруулга гэж гурав ангилан авч үздэг. 1. Эрхэмсэг буюу дээд найруулга: Бичиг зохиолын […]

Formas-de-Mejorar-el-Planeta-1024x576.jpg

2020-02-06 10:42
2019 онд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 56-д байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн, нөхөн сэргээлтээ хийгээгүй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалдаг заалт нэмэлтээр оруулсан. Энэ хүрээнд 2019 онд 20 аж ахуй нэгжийн 25 тусгай зөвшөөрлийг цуцалж, албадан нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлжээ. Улсын […]

4f080dd17354c9f3f2b4b070a870815f.jpg

2020-02-06 10:23
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа. 02-р сарын 01-ний өдөр Ухань хотоос иргэдээ авчирсан бол 02-р сарын 04-ний өдөр Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ […]