48386114_552090325200864_4802454726115328000_n.jpg

2020-03-05 09:01
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсныг 3000 төгрөг болгон нэмлээ Уг зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган оюутан суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг аж.

tsag-agaar.jpg

2020-03-05 08:26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн […]

11517586.jpg

2020-03-04 17:06
ОХУ-ын Москва хотноо ирэх тавдугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид багтсан […]

255daf58484faf2-1-1-1.jpg

2020-03-04 16:21
Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд нөөцийн махыг гуравдугаар сарын 01-нээс Улаанбаатар хотын 279 цэгээр дамжуулан худалдаалах ажлыг эхлүүлсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Харин цагийн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор махны экспорт зогсжээ. Тодруулбал, энэ оны эхнээс махны экспортоо зогсоосон юм байна. Ч.Улаан сайд энэ тадаар хэлэхдээ “Хорио […]

maxresdefault.jpg

2020-03-04 15:34
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 02 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр улсын хэмжээнд их, дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг […]

dotuur1.jpg

2020-03-04 15:06
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсныг 3000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг юм.

67546257_662072667594852_2736411444823195648_n.jpg

2020-03-04 14:56
Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэл хотод болсон гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн түргэн тусламжийн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бүхий л дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирдэг. Нэг ээлжиндээ 16 мэдээлэл хүлээн авагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг тус төвд энгийн үед өдөрт 6000 орчим иргэн хандаж, […]

03-19.jpg

2020-03-04 14:21
Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 […]

88097082_886862985098146_3703865691674247168_n.jpg

2020-03-04 13:57
Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм. Энэхүү уриалгын дагуу: -Барилга, хот байгуулалтын яам, -Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, -Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, -Төрийн орон сууцны корпораци ТӨХХК, -Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, -Зүүн […]