daatgal.jpeg

2020-09-14 13:50
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, “Моттоо” ХХК-нд есдүгээр сарын 9-ний өдөр хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлийн дагуу “Моттоо” ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн […]

333333333333333333333333333333.jpg

2020-09-14 12:58
ОББҮХ: “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 5765 иргэнээс дуудлага хүлээн авч 984 айлын яндан, ханан пийшин хөөлөөд байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье. Эх сурвалж: БОАЖЯ

bayr-1024x683.jpg

2020-09-14 12:48
Улсын онцгой комиссын өнөөдөр (2020.09.14)-ийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг өөрчилж, сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс эхлэн цуцлах санал гаргажээ. Тиймээс Улсын онцгой комиссын саналыг өнөөдөр 14.00 цагаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм. Цар тахлын улмаас Засгийн газар нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоогоод буй. Улсын онцгой комиссын наймдугаар сарын 25-ны өдрийн […]

tarvaga.jpg

2020-09-14 12:26
ЭМЯ -наас  ковид-19 цар тахлын цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өглөө. /ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах/ Тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс Ховд аймагт 3, Говь-Алтай, Завхан […]

erdenebayar-a-1-750x405.jpg

2020-09-14 12:03
Хууль судлаач А.Эрдэнэбаяр Захиргааны хэргийн шүүх болон Монголын хуульчдын холбооны талаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тодруулбал, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг МХХ нь захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд байхгүй тогтоол, журам, дүрмийг баримтлан 319 хуульчдын эрх зүйн байдалд хууль бусаар халдсан талаарх нотлох баримтыг үндэслэн хандлаа.

119412171_3857809550913063_7186048622486789234_o.jpg

2020-09-14 11:33
Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, Моттоо ХХК-нд хяналт шалгалтыг 2020 оны 09-р сарын 09-ний өдөр гүйцэтгэлээ. Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд Моттоо ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1-1-1-1.jpg

2020-09-14 11:20
Улаанбаатар хотын харьяат О, А, Б, Х, Ж нар нь бүлэглэн  2020 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Соната-2 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагаас бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан Өмнөговь аймаг руу явах үед нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.   […]

osol-1024x597.jpg

2020-09-14 11:03
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээлэл ТЦА-нд ирсэн байна. Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, есдүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р баг “Хөх овоо” гэх газар /сумын […]

daw1-1024x683.jpg

2020-09-14 10:55
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Халхгол суманд хийсэн цогц бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаараа дурдаж, алслагдмал байдлаас үл хамааран тохь тухтай орчныг бүрдүүлж болдгийн жишээ юм хэмээн онцоллоо. Мөн Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт “Эхийн алдар” одон гардуулж, зүүн бүсийн транзит тээврийг […]