120703183_672433646714232_6340486708312970056_n.jpg

2020-10-05 10:32
Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, сургаж дадлагажуулах сургалт Хөвсгөл аймагт эхэллээ. Сургалтыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна. Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан […]

120561400_3709494139101490_2365533001184712246_o-1024x683.jpg

2020-10-05 10:27
Засгийн газрын 2019 оны 70-р тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын 2.2.5 дахь зорилт “Барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын […]

bolno.jpeg

2020-10-05 10:13
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг […]

MIAT_Mongolian_Airlines_JU-1021_Boeing_767-34G_ER_26997144595-1024x683.jpg

2020-10-05 09:41
Өчигдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл ес, найман өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай 29 иргэн, дөрвөн жирэмсэн эмэгтэй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн иржээ. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын […]

awilga.jpg

2020-10-05 09:37
Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд хэдэн албан хаагчийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэллээ. Тэднийг албан тушаалаа урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт татсан байна. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон […]

tsasan-shuurga.jpg

2020-10-05 09:33
2020 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,   9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. […]

04-2-6wzpknf4t5e5183q4gamfdp961tuiu1jeuwtbfrvuio-1-6wzzsufvwjf9idy2gfummmucqmdjbxf1x9695qij6tc.jpg

2020-10-05 09:20
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг Тайшир сумын нутагт орших “Гэгээн” нууранд зохион байгууллаа. Сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны Аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Д.Батчулуун удирдан явуулсан бөгөөд алба хаагчид 5-15 метрийн […]

bolno.jpg

2020-10-05 09:06
09.30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилгын политехник коллежийн ажилтай танилцана. 10.00 цагт: Монголын хөрөнгийн биржид “Үндэсний Хувьчлалын Сан”-гийн нээлт болно. 10.20 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны аижлтай танилцана. 11.00 цагт: ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ. 11.00 цагт: Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд хуульч Н.Ариунболд сайжруулсан шахмал түлшийг зөвхөн стандартад нийцсэн […]

unnamed-8-1.jpg

2020-10-05 09:00
Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. […]