Хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд БНХАУ, Америкийн худалдааны хэлэлцээрт ахиц гарчээ.Тодруулбал , талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар ойлголцолд хүрч байсан байна.Улмаар ирэх долоо хоногоос Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулах ёстой байсан 30 хувийн татварыг түр хойшлуулах шийдвэр гаргажээ.
Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дэд дарга Лю Хетэй хийсэн уулзалтаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээ, технологийн хулгайн асуудлыг шийдвэрлэхэд нэг үе шат ахисан гэж тодорхойлсон байна.
Энэхүү гэрээ нь урьдчилсан байдлаар хийгдсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нар батлах ёстой өргөжүүлсэн гэрээний үндэс суурь болох юм.