2019-10-11 13:261min00

Хятадад гүүрэн гарц нурснаас гурван хүн амь үрэгджээ

18

Хятадын зүүн хэсэгт автозамын гүүрэн гарц нурснаас гурван хүн амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж, доор нь явж байсан таван автомашин дарагджээ.Гүүрэн гарцын нурангид даруулсан автомашинуудын хоёр нь хүнд даацын том автомашин аж.

Хятадын Жянсу мужид Пүрэв гаригийн үдэш замын хөдөлгөөн идэвхтэй байх үеэр уг осол болжээ. Урьдчилсан дүгнэлтээр автозамын гүүрэн дээр хүнд даацын автомашин зорчсоноос даац хэтэрч нурсан бололтой.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй