Хүний IQ өндөр байх тусам тухайн хүн шашин шүтлэгтэй байх магадлал нь бага байдаг гэж Америкийн судлаачид үзжээ. Рочестерийн их сургуулийн судлаачид 1928 оноос 2012 он хүртэлх шашин, оюун ухаантай холбоотой судалгаа шинжилгээний 63 ажлыг судалж үзсэн байна.
Оюун ухаанаараа бид ямарваа нэгэн зүйлийг эргэцүүлж, төлөвлөж, асуудлыг шийдвэрлэж, хийсвэрлэн бодож, хэцүү санааг ойлгож, амархан сурч, туршлагаас мэдлэг хуримтлуулдаг. Тэгвэл 10 судалгаанаас л оюун ухаан, шашны хооронд эерэг холбоо байгааг олж тогтоожээ. Гэтэл үлдсэн 53 судалгаа нь оюун ухаан, шашны хооронд сөрөг холбоо байдгийг илрүүлсэн байна. Судалгааны үр дүн хүүхэд, том хүнд ижилхэн гарчээ.
Судлаачдын үзэж байгаагаар IQ өндөртэй хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байдаг, өөрийнхөө амьдралыг хянах боломжтой гэж үздэг гэж байна. Оюун ухаантай хүмүүс өөрийгөө боловсруулах, удаан хугацааны турш давуу талаа тодотгохын тулд сурах нь их. Тэд илүү сайн ажилд орж, илүү цалин авах боломжтой учраас өөрийгөө үнэлэх, өөрийгөө хянах зэрэгтээ илүү итгэлтэй байдаг гэж судлаачид мэдэгдэж байна.
Энэ судалгаанд оролцсон эрдэмтэн Жордан Сиберман “Оюун ухаан өндөр байснаар өөрийгөө илүү хянах, үнэлэх, амьдралаа хяналтдаа авах боломжтой байдаг нь шашинд итгэж үнэмшдэгтэй ижил юм” гэжээ.
8 comments
Хүний IQ өндөр байх тусам тухайн хүн шашин шүтлэгтэй байх магадлал нь бага байдаг гэж Америкийн судлаачид үзжээ.ХУДЛАА…ХУДЛАА..ХУДЛАА
Тэнэг Оюунхоролд ,хэл. Шүтдэг ,амардаг ,өдөртэй ,болгох ,гэнэ. Хар ,тамхи ,шүү.
Худал даа. Үнэн бол христийн шашинд магадгүй юм. Буддын шашин шүтдэг сонирхдог гадаад дотоодын үнэхээр мундаг эрдэмтэн мэргэдтэй уулзаж явлаа. Ухаантай хүмүүс ухаантай л байдаг юм билээ дээ
тухайн хүний КАРМА-аас л шалтгаалдаг юм.
энэ үнэн гэж бодож байна ямар ч юмыг 100 хувь гэвэл тэнэг хэрэг Хүн олон зүйлээс шалгаалдаг гэвэл нэг жаахан хэсэг нь Мэдээж намайг томоотой амбиц гаргаад байхгүй байлгах гэвэл шашин хэрэгтэй байх …
Шал худлаа юм бичих юм. Еврэй баячууд, эрдэмтэдийг юу гэх гээд байна. Нобелийн шагналтнууд дотор ихэнх нь Еврей. Тэд элэнц хуланц өвөө эмээ болон эцэг эхээрээ дамжуулан Христийг шүтэж ирсэн. Өөрсдөө ч Христчид байдаг. Олны танил алдартай хүмүүс ч Христид итгэдэг. Ислам, Буддистууд ч байна. Спортын алдартан Мухамед Али, Тайсон улаан Ислам байсан. Алдарт Жорж Вашингтон, Авраам Линколн, Мартен Лютер Кинг гэх мэт олон Христчид байна. Сүүлийн танил гэж болохоор эргүү зөнөг гэх тодотголтой Доналд Трамп ч бас Христчин. Яаж ч тэнэгтсэн эх орон үндэс угсаагаа гээд зүтгээд байгаа хүн. Манайд яаж байна. Жинхэнэ тэнэгүүд л УИХ-д гардаг гэж ойлгогдохоор. Шашин шүтдэг ч юм шиг үгүй ч юм шиг. Юугаа шүтээд байгааг ч мэдэхгүй. Шүгдэн ч гэнэ үү юу ч гэнэ үү цаад мөн чанар үр жимсийг нь сайн судлаж байж шүтдэггүй. Будда шашин лав Монголд сайн зүйл авчраагүй. Мөхөж байхад нь Оросууд л аварсан
Бид социйн үед муулаад байсан капиталист нийгэмдээ одоо орчихсон учраа олохгүй л явж байна. Хэдэн жилийн дараа туршлигжаад түүхэн жамаараа гайгүй болох байлгүй дээ
Орос ах нар биднийг тэмпүү өвчин, мухар сүсэгээс салгаж бичиг үсэгтэй болгож соёлжуулсан. Ихэнхи лам нар банди шуумарын асуудалтай. Эмэгтэйчүүдээ дорд үзсэн. Даварсан гаруудыг журамлаж эмх цэгцэнд оруулсан. Бид гаднаас тусламж авахгүйгээр хөгжиж чадахааргүйгээр доройдож мухар сүсэгт автаж ядуу буурай байсан. Орос биш хятадаас тусламж авсан бол өдийд хятадын муж болж хүүхэд эмэгтэйчүүдээ доромжлуулаад алуулаад дуусах байсан биз. Орос ах үнэн алдартны шашин шүтлэгтэй хүмүүс сайн ярих юм бол Христийн гаралтай гэж хэлж болохоор.