Их Британи улс Европын холбооноос гарах асуудал, худалдааны дайн, Европын эдийн засгийн уналттай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт хэтдээ саарах хандлагатай байна гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгджээ. “Дэлхийн ДНБ-ийн өсөлт 2019 оны дүнгээр зургаадугаар сард таамаглаж байснаас 2,6 хувиар бага гарах магадлалтай байна. Энэ бүгд Брексит, Европын хямрал, худалдааны тодорхойгүй байдалтай холбоотой” гэж тэрбээр хэлжээ. Үүнээс гадна хөгжиж буй ихэнх орнуудад хөрөнгө оруулалтын өсөлт муу байгаа нь ирээдүйд орлого нэмэгдэнэ гэсэн итгэл төрүүлэхгүй байна гэжээ.
Эдийн засгийн өсөлт удааширч буй энэ нөхцөлд улс орнууд бүтцийн тодорхой шинэчлэл хийх, хувийн компаниудыг улсын үйлдвэрүүдтэй өрсөлдөх боломж олгох нь зөв гэж Дэлхийн банкны тэргүүн үзэж байна.
“Олон улс орнуудын хувьд энэ нь хаалттай, хамгаалагдсан зах зээлээ нээнэ гэсэн үг юм. Энэ нь зах зээлийн хүчээр үнийг түвшнийг тодорхойлж, хөрөнгийн урсгалыг либералчлахад тус дөхөм болно” гэж тэрбээр мэдэгджээ.
ОУВС ч дэлхийн эдийн засгийн худалдааны маргаанаас болж алдагдалд орж байна гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: korrespondent.net