Орхон аймгийн Цэргийн штабын дарга өөрөөндөө буудуулсан байдалтай олдсон хэрэг наймдугаар сард гарсан байдаг. Хэрэг гарсанаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна.
Тэрээр уг албандаа 10 гаруй жил ажилласан нэгэн байж. Талийгаач толгойн тус газраа бууны шархтай байсныг албан бус эх сурвалжууд дурьддаг.
Эл хэргийг хуулийн байгууллагаас гадны нөлөөгүй хэмээн үзэж хэргийг хаажээ. Ойрын эх сурвалжууд нь түүнийг амиа хорлох хүн биш хэмээн тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Одоогоор Орхон аймгийн Цэргийн штабын даргаар хүн томилогдоогүй гэнэ.