Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Л.Лааганы гудамжны авто замыг өчигдрөөс энэ сарын 30-ны хооронд хаажээ. Уг авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх тул тус замаар зорчих иргэд, жолооч нар бусад автозамыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Тодруулбал, Тусгаар тогтнолын талбайн зүүн хойд талаас дээш Их тойруутай нийлэх гудамжийг төр нийгмийн зүтгэлтэн Лосолын Лааганы нэрээр нэрлэсэн байдаг.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн