Нийслэлийнхний зүрхэнд шар ус хуруулдаг утааны улирал айлсаж явна. Сэрүүн намрын өдрүүдэд нийслэлийн гэр хорооллынхон түлээ түлшээ бэлдэн, дор дороо хувийн бэлтгэлээ базааж байна. Энэ өвөл Улаанбаатарчууд арай өвөрмөц өвөлжих гэж буй. Засгийн газраас хэрэгжүүлж буй шахмал сайжруулсан түлшийг хэрэглэж, утааны гашгийг бууруулах үүрэг хүлээгээд байгаа.
Шахмал түлш ид худалдаалагдаж, хэрэглээнд орсон өдрүүдэд дөрвөн хүн гэртээ угаартан нас барсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Бямба гаригийн орой (2019.10.05) Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, хуралдааны мэдээ тарав уу үгүй юу олон нийтийн сүлжээнд “сайжруулсан түлш”-ийг яллах аян өрнөв.
Хүний алтан амь нас эрсдэнэ гэдэг том гарз, харамсал мөн ч цуурах дуртай, цуурхалыг зохион байгуулалттай түгээхдээ гаршсан монголчууд анхаарлаа шалтгааныг тогтооход биш нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тооцон хийж буй шинэ эргэлт, шинэ түлшинд хандуулах, үүнийг гол бай болгох аян өрнүүлэв.
Сайжруулсан түлшний сайн бишийг гайхан шогширч, олон нийтийн сүлжээнд дамжуулан түгээж байгаа иргэдийн олон нь орон сууцныхан байгаа нь сонин. Харин жинхэнэ хэрэглэгчид буюу гэр хорооллынхон “Энэ түлшээ болиоч ээ, хүн аллаа, гэр хороололгүй боллоо” гэсэн цуурхалын аянд нэгдсэнгүй.
Тэд сайжруулсан шахмал түлш утаа багатай, үнэргүй илч ихтэй сайн түлш. Хэт их хийвэл бараг зуух хайлах нь уу гэмээр илч гаргадаг учраас гал түймрээс болгоомжлох хэрэгтэй. Харин иргэд түлж байгаа зуухаа сайжруулах хэрэгтэй. Галын хөх дөл буураагүй байхад зуухны хасуурыг хааж болохгүй. Ийм тохилдолд хүн мод түлсэн ч угаартана гэсэн зөвлөмжийг иргэдэд түгээж байна.
Монголчуудад нэг муу зан бий. Шинэ ажил эхлэхээр өөд уруугүй муучилсаар унагахдаа гаршсан. Тэр жишиг утааг бууруулах төсөл дээр ч гараад ирлээ. 2000 онд МАН-ын Засгийн газар аймгийн төвүүдийг нийслэлтэй засмал замаар холбох төслийг хэрэгжүүлж, үүндээ “Мянган зам” нэр оноож байлаа. Гэвч төсөл алдарт нийтлэлч Баабарт огт таалагдаагүй бөгөөд тэр энэхүү төсөлд “Мянгуужингийн зам” нэр хайрлаж байсан удаатай.
Баабарын “мяалсан” Мянгуужингийн зам урагшилсан. Өнөөдөр монголчууд дуртай аймаг руугаа авто замаар давхилдаж буй. Мөнөөх Мянгуужингийн замаараа Баабар ч бас давхидаг байж таарна. Тэр одоо энэ тухайгаа огт дурсдаггүй ч “Мянганы зам” төслийг дайрсан сөрөг сурталчилгаа яг одоо сайжруулсан түлшин дээр давтагдав.
Угаараас үүдэн хүний амь нас эрсдэнэ гэдэг харамсалтай хэрэг мөн. Гэхдээ сайжруулсан түлш угаар тараах хэмжээний гамшиг тариагүй. Гэр хорооллынхон тэр чигтээ хордоогүй, сайжруулсан түлшний жинхэнэ хэрэглэгчид гомдол тавихгүй байгаа нь юу хэлээд байна вэ?
Утааны эсрэг хэрэгжүүлсэн томоохон төсөл твиттер, фэйсбүүкт цуурхал дэгдээгдэг багууд, сөрөг хүчнүүдийн улстөржилтийн золиос болж байна гэдэг нь харагдаад байна биш үү.
Д.БАЙГАЛЬ
7 comments
Төлбөртэй нийтлэл
Төлбөртэй сэтгэгдэл
Төлбөртэй сэтгэгдэл
өбыйөыйбө
Төлбөртэй сэтгэгдэл
ingej bc hamaagui hudal medeelel taraahaa boli tsaachin hun uheed bn odoo masg uh huuterne herglee uhcene tegeheer ulam uh tulne ene humuuc chin anh udaa nuurc tulj bg humuuc bish shuu
үнхээр муу түлш би гэр хороололд амьдардаг гал түлхээр муухай салиарканы үнэр гардаг утаа бол бүүр аймар гарж бна яндангаас