Австралийн Мельбурн хотын супермаркетуудын шинэхэн усан үзэмнээс ган зүү илэрчээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд гарсан гурав дахь тохиолдол юм. Үүнээс өмнө гүзээлзгэнээс зүү илэрсэн байна.
Жимсэнд зоосон зүүний улмаас нэг эмэгтэй эмнэлэгт хандаж, эмч нар ходоодонд нь металлын хэлтэрхий орохоос сэргийлж чадсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард Австралийн зургаан мужийн нутаг дэвсгэрээс гүзээлзгэнээс оёдлын болон сүлбээр зүү илэрсэн тохиолдол бүртгэгдсэн. Цагдаа нар энэ хэргийн ул мөрөөр ажиллаад, томоохон мөрдлөг шалгалт эхлүүлсэн аж. Тухайн үед Австралид шинэхэн жимс, жимсгэнээс зүү илэрсэн нийт 230 тохиолдол бүртгэгдэж байсан юм. Энэ гэмт хэргийг гүзээлзгэний нэгэн фермийн ажилтан, 50 настай Ми Ут Чинь үйлдсэн болох нь тогтоогджээ.
Австралийн засаг захиргаа өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хүнсний бүтээгдэхүүнээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хүмүүст оноох ялыг нэмэгдүүлж, 10-15 жил хорихоор болсон байна.