Тайланд: Цэнэглэж байсан гар утсаараа тоглож байгаад нас баржээ

2019-10-03 13:381min
19

Тайландын Чонбури хотод нэгэн эр цэнэглэж байсан гар утсаараа тоглож байгаад унтаж, эргэж сэргээгүй байна. 25 настай Састра Моин нь орондоо хэвтэж байхдаа тоглож, гар утсаа давхар цэнэглэж байсан гэнэ.

Гэтэл өглөө нь 57 настай эгч нь өрөөг нь цэвэрлэх гэж орж ирээд үхсэн байхыг нь илрүүлжээ. Залуугийн бие нил ягаан өнгөтэй болчихсон, зүүн гарт нь шатсан цэнэглэгч залгаатай байсан аж. Ингээд эмэгтэй гэрийнхээ бүх цахилгааныг салгаад цагдаа дуудсан байна.

Моин нь гар утсаараа тоглож байгаад унтах тохиолдол цөөнгүй байсан гэнэ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүнийг цахилгаанд цохиулж нас барсан болохыг нь тогтоосон байна.

Эх сурвалж: mir24.tv