2019-10-02 13:031min01

ОХУ-ын хилээр криптовалютын төхөөрөмж нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

06

ОХУ-ын хилээр криптовалют олборлох зориулалттай дөрвөн төхөөрөмж оруулах гэж байсан Монгол Улсын иргэнийг Оросын хилчид саатуулжээ. Энэ талаар cointelegraph.com сайт мэдээлсэн байна.

ОХУ биткойныг гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах хэрэгсэл болдог гэж үздэг учраас олборлох тоног төхөөрөмжид онцгой анхаарал хандуулдаг байна. Баригдсан хүний тоног төхөөхөрөмж ямар ч бичиг баримт байгаагүй учир гаалийн албаныхан хурааж авчээ.