Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар өчигдөр /2019.09.20/ албан ажлаас нь чөлөөлжээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд дарга Ц.Ганзоригийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлгийн эмч, ажилтнууд Эрүүл мэндийн сайдын дээрх шийдвэрийг эсэргүүцэн ажил хаях тухай мэдэгдэж байсан. Эх сурвалжуудын хэлсэнээр II- р эмнэлгийн эмч нар хуралдан бичгээр холбогдох газарт нь санал хүсэлтээ гаргахаар болон ажилдаа орцгоосон гэнэ.
Г.Баясгалан нь 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдож байжээ.
1 comment
БАС ЯАСАН БЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААР ТОГЛОХОО БОЛИМООР ЮМ ОВОО УДИРДАХ АЖЛЫН ДӨРТЭЙ ЗАЛУУСЫГ ХОЛЬЖ СОЛИОД ЯАГААД БАЙГАА ЮМ БЭ САЙД ГУАЙ