Шүүмжлэгч Тимо Вуори, Цюй Хуэй нар Nokia компани 2005-2010 онд гар утасны үйлдвэрлэл дэх дэлхийн тэргүүлэгч байр сууриа хэрхэн алдсан шалтгаанд судалгаа хийжээ. Судалгаанаас үзэхэд компанийн тэргүүлэгч байр суурь удирдлагуудын их занд хөтөлсөн болох нь тогтоогдсон байна.
2007 онд Аpple компани зах зээл дээр анхны iPhone гар утсаа гаргаж ирэхэд Nokia нэг их тоож хүлээн аваагүй байна. Тэд өрсөлдөгч Ericsson-оо ч нэг их ойшоосонгүй. Удирдлагууд нь хавтгай утсыг хэн ч худалдан авна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байлаа.
2007 оны сүүлч гэхэд Nokia зэх зээлийн 50 орчим хувийг эзэлж байхад Apple ердөө л 5-хан хувийг эзэлж байв. Гэвч iPhone боловсруулсан хүмүүстээ ашиг авч, харин Nokia-гийн шинэ загварууд худалдан авагчдын дунд эрэлт багасч иржээ. Nokia-гийн ажилтнуудтай хийсэн ярилцлагаар дунд түвшний удирдлагууд iPhone-ийн талаар дээд дарга нартаа хэлэхээс айж байсан нь тодорхой болсон аж.
Үүний үр дүнд Nokia-гийн удирдлагууд бүтээгдэхүүнийхээ техникийн боломжид хэт өөдрөг хандсан үзэл, гар утасны шинэ загвар бэлтгэх удаан хугацааны нөр их хөдөлмөр ямар ч үр ашгаа өгсөнгүй. 2013 онд Microsoft компани Nokia-гийн гар утасны бизнесийг худалдан авснаар энэ түүх өндөрлөсөн түүхтэй.
Эх сурвалж: А.Турунен “Зовлон, бардам зан, зальхайн дэлхийн түүх”