СИНГАПУР. /The Jakarta Post/. Үл таних этгээдүүд Энэтхэгийн “Lion Air” группд багтдаг агаарын тээврийн компанийн 35 сая үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хулгайлж, интернетэд байршуулжээ.
“Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Бүх үйлчлүүлэгч хувийн данс руугаа нэвтрэн орох нууц үгээ даруй солих хэрэгтэй” хэмээн Малайзын “Malindo Air” агаарын тээврийн компанийн албан ёсны төлөөлөгч Андрей Лион мэдэгджээ.
“Lion Air” группын төлөөлөгчид энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Энэ группт Таиландад байдаг “Thai Lion Air” болон Энэтхэгийн “Batik Air” компаниуд багтдаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ