Сармис
Энэ ногоо нь бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй болохоор муу бактериудтай тэмцэх замаар гэдэсний дүүрэнгийг арилгана.
Артишок
Инулины хамгийн шилдэг эх үүсвэр юм. Үүнийг шинээр нь болон боловсруулсан хэлбэрээр хэрэглэж болно.
Цагаан гаа
Ходоодны шүүс ялгаруулалтыг зохицуулж, хоол хүнсийг гэдсээр дамжуулан зөөвөрлөхөд тусална. Бөөлжилт зогсооно. Энэ амтлагчийг рагу, шөл, салатанд хольж хэрэглэж болох ч хамгийн шилдэг арга бол цагаан гаатай цай уух юм.
Овъёос
Хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Эслэг нь бие махбодыг цатгаж, хэд хэдэн таагүй хүндрэлээс сэргийлдэг.
Алимны цуу
Ходоод эвгүйрхэх, хоол боловсруулалт муудах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийн үед тустай. Цайны нэг халбага алимны цуу ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлж, бодисын солилцоог хэвийн болгоно.
Хулууны үр
Гэдэсний гол түлхэгч хүч. Түүхий үрийг шимэгч хорхойн эсрэг хэрэглэдэг.
Эх сурвалж: telegraf.com.ua