Оросын Ульяновск мужийн IT корпорацийн удирдагч Светлана Опенышева “шоколадан ванн”-д орсноо олон нийтийн сүлжээгээр гайхуулснаасаа болж албан тушаалаасаа огцорч магадгүй болоод байна.
Бүсгүй “Инстаграм” хуудсандаа Азербайжаны нэгэн зочид буудалд нафталан буюу эмчилгээний нефть хэмээн бор өнгийн шингэнтэй ваннд орж байгаа зургаа тавьжээ. “Ийм их шоколад байхгүй л биз дээ” хэмээн фото зурагныхаа доор тавьсан тэрбээр удалгүй үүнийгээ устгасан байна.
Энэ эрх бүхий албан тушаалтны зургийг Ульяновск мужийн амбан захирагч Сергей Морозов үзээд бүсгүйн үйлдлийг “хачин жигтэй зан” гээд үйл ажиллагааг нь шалгах үүрэг өгчээ.
“Хүн илүү даруу амьдрах ёстой. Нээлттэй байх гэдэг нь ор хөнжлөө үзүүл гэсэн үг биш, асуудалд хэрхэн хандах юм. Миний шийдвэр бол албаны шалгалт явуулж, Опенышеваг халах явдал юм” гэж амбан захирагч мэдэгджээ.
Өнгөрсөн сард Оросын Эрхүү мужийн нэгэн эрх бүхий албан тушаалтан эмэгтэй үерт өртсөн бүсийн иргэдийг “тэнэг үхрүүд” гээд, амбан захирагч нь түүнийг Тулун руу ажиллах даалгавар өгсөнд гомдоллосныхоо төлөө огцорсон билээ.
Эх сурвалж: iz.ru
5 comments
Шизотой авгай нар хаа сайгүй байнаа.
Manai Mongold ailuudiin ger oron shataj baihadn hajuudn aimaar gangan huvtcastaigaa seloiden zurgaa daruulj tavlaadch bgaa ym shig , hunii zovlongoor daajignaadch bgaa ym shig zurag daruulchaad baihadl yahch uguishdee ! Tuunii hajuud ene bol yuch bish bn . Yun surtei ym . Ha ha ..
шоколад биш, нефтийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан эмчилгээний бодис гэсэн. Гэхдээ нэг их мисс юм шиг мангартаж, гажигтаж байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Даргынх нь түмэн зөв. Монголд ийм авгай нар бас цөөнгүй гарах байх шүү…Хандыг нь дарж байх хэрэгтэй. Түүх үзэж байхад авгай нар л хамгийн их будилиан тарьдаг, тэнэг нөхрүүд нь тэдэндээ захирагдаад байдаг юм билээ.
emgen bjeej nas nambandaa baij chadahgvi manai Nara-g duuraijeej alban tushaalaas multarlaa. odoo yaaya gehev dee
Ккк манайд бэнз сэлфи орифлэйм юу юу ч билээ кккк дрийм тийм бшт