13 давхраас үсрэх гэж байсан согтуу иргэний амийг аварчээ

2019-09-17 15:071min0
14

Нийслэлийн Баянгол дүүргийн  IV хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас нэгэн иргэн  үсрэх гээд байна гэсэн дуудлага есдүгээр сарын 16-ны өдрийн 17.13 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км зам туулан 17:20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 41 настай эрэгтэй Т согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гэж байжээ.

Аврагчид түүнийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй