Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэргийн газрын үзлэг шалгалтаар, тус газарт оршин суух хаягтай 34 настай эрэгтэй М-ийн амь насыг нь хохироогоод цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг олж тогтоожээ.
Улмаар хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай эрэн сурвалжилж Архангай аймгийн харьяат 29 настай Д гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.