Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярилаа гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Р.Эрдоган, А.Меркель нар хоёр орны харилцаа болон Сири, Ливийн дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөний талаар хэлэлцсэн гэж тус мэдээлэлд дурджээ. Мөн үүргээ биелүүлж, дүрвэгсэд болон цагаачлалын хямдралыг шийдвэрлэхэд дорвитой дэмжлэг үзүүлэхийг Турк Германаас хүссэн байна.
Р.Эрдоган өмнө нь “хэрэв Европын Холбоо ямар нэг алхам хийхгүй бол Турк улс Европыг чиглэсэн дүрвэгсдэд хаалгаа нээлттэй орхиж магадгүй” хэмээн мэдэгдээд, Сирийн Идлиб мужаас ирэх дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг Турк улс дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхааруулж байсан юм.
Мөн тэрбээр, “Турк өнөөг хүртэл дүрвэгсдийн асуудалд 40 тэрбум ам.долларыг зарцуулсан бол ЕХ ердөө 3.34 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Цагаач, дүрвэгсдийн урсгалыг зогсоох зорилгоор манайхтай байгуулсан 2016 оны хэлэлцээрийг ЕХ зөрчиж байна” гэжээ. Одоогийн байдлаар Туркт 3.6 сая сири дүрвэгч орогнож байна.
Эх сурвалж: Монцамэ