“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд салбар комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцлоо.
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн салбар комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга С.Гаваа мэдээлэл хийлээ.
Нийслэлийн салбар комиссын дарга, ЗДТГ-ын дарга Э.Содномжамц төв болон Нийслэл дүүргийн салбар комиссоор шалгагдах байгууллагууд дотооддоо явуулсан урьдчилсан үзлэгийн мөрөөр илэрсэн зөрчил дутагдалыг арилгах , үзлэгийн бэлтгэл зохион байгуулалтын ажил хангалтгүй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөх, ажлыг эрчимжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.