2019-09-12 17:431min00

Тусгай зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэсэн компанид шийтгэл оногдууллаа

32

Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Дөлгөөн барс” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэсэн тул зөрчлийн шийтгэл оногдууллаа.

Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоол гаргасан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй