Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар баг Ангирлаг уул гэх газарт энэ сарын 6-ны өдөр үхсэн хоёр тарваганаас дээж авч аймгийн зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлэхэд тарваган тахал өвчний нян илэрчээ.
Энэ дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна.
Иймээс Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд анхааруулж байна.