АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас нь халснаа мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан түүнтэй “хүчтэй” санал зөрж буйгаа илэрхийлээд, “Би Жоныг огцрох өргөдлөө өгөхийг хүссэний дагуу өнөөдөр өглөө өргөдлөө өглөө” гэж мэдэгдсэн байна.
Трамп өнгөрсөн шөнө Жон Болтонд Цагаан оронд түүний хэрэггүй болсныг мэдэгдсэнээ өгүүлээд, дараа долоо хоногт орных нь хүнийг нэрлэнэ гэжээ. Болтоны хувьд ажлаасаа халагдсан гэх мэдээллийг үгүйсгэж, огцорч буйгаа мэдэгдсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн албанаас Болтон удахгүй Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хамт терроризмын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ гэж мэдэгдсэнээс хойш тун удалгүй Трамп твиттертээ дээрх мэдэгдлээ жиргэжээ.
Болтон даваа гаригийн орой Ерөнхийлөгч Трамп өөрийг нь халаагүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Би өчигдөр орой огцрох хүсэлтээ өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Трамп “Маргааш энэ талаар ярилцъя “гэж хэлсэн хэмээн твиттертээ жиргэжээ.
Жон Роберт Болтон нь гадаад харилцаанд консерватив үзэл баримталдаг, ялангуяа Хойд Солонгос, Иран, Куба, ОХУ-тай холбоотой асуудлаар хатуу чиг шугам баримталдгаараа алдартай. Тэрбээр Р.Рейганы гадаад бодлогыг тууштай дэмжигч, БННамын гурван засгийн газарт томоохон албан тушаал хашсан, гадаад бодлогын хатуу чиг шугам баримтлагч юм.
Эх сурвалж: ВВС, NDTV