2019-09-10 11:551min00

Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

16

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 11:14 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ.

Тодруулбал, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч  онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Төв цэвэрлэх байгууламжаас олдсон цогцосыг шалгаж байна. Урьдчилсан байдлаар осол биш урсаж орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байна” гэлээ.