Лондонгийн ICE бирж дээр 2019 оны 9-р сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны үнэ 2.4 хувиар өсч, баррель нь 63.03 долларт хүрлээ.
Хамгийн сүүлд энэ ангиллын тосны үнэ наймдугаар сарын 1-нд нэг баррель нь 63 доллараас дээш байжээ.
Саудын Арабын Эрчим хүчний сайд Халед бин Абдель Азиз аль-Фалехыг даваа гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг одоогоор ханхүү Абдел Азиз бин Салман орлож байна. Саудын Араб бол хамгийн том нефть олборлогч бөгөөд ОПЕК + хэлэлцээрийн тэргүүлэгч орон юм
Шинжээчдийн үзэж байгаагаар Саудын Арабын газрын тосны сайдыг өөрчилснөөр ОПЕК + хэлэлцээрт ахиц гарч, газрын тосны үнийг тогтворжуулах болно.
ОПЕК + үйлдвэрлэлийг бууруулах хэлэлцээр нь 2020 оны 3-р сарын эцэс хүртэл хүчинтэй байгаа.Хэлэлцээрт оролцож буй орнууд олборлолтоо өдөрт 1.2 сая баррелаар бууруулах үүрэг хүлээсэн юм.