УИХ-ын чуулган өчигдөр хуралдаж Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлогдсон. Учир нь Ерөнхийлөгч төслөө татсанаар хоёрдугаар хэлэлцүүлэг давсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл задрах уу гэсэн асуулт гарч ирсэн.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс долоон заалт одоогийн төсөлд багтсан юм.
Ийнхүү шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдсан. Ингээд өнөөдөр чуулганы хуралдааныг 11.00 цагт хуралдуулах тов гарчээ.