АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор Монгол орноор аялаж байгаад өчигдөр (2019.08.25) нутаг буцжээ. Хувийн аялалаар хүүтэйгээ хамт ирсэн Трамп Жуниор Баян-Өлгийг зорьж, Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, загасчлан, морь унаж, ан хийсэн талаараа цахим хуудастаа бичжээ.
Монгол орноор долоо хоног аялан, гэрт амьдарч, олон арван километр замыг мориор болон машинаар тууллаа. Монгол бол миний очсон үзсэн хамгийн сайхан газруудын нэг гэж тэр тэмдэглэсэн байна. Мөн хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно байсан. Аяллын дараа эндээс явмааргүй санагдаж байсан гэжээ.