Катарын Доха хотод АНУ болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд Афганистаны мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хийж буй хэлэлцээний ес дэх үе шат эхэлсэн гэж Reuters мэдээлжээ.
Пүрэв гариг эхэлсэн хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад тэргүүлж байна. Залмай Халилза хэлэлцээ дууссаны дараа Афганистаны эрх баригчдад үр дүнгийнх нь талаар мэдээлэхээр Кабулыг зорих бөгөөд дараа нь Афганистаны дайныг эцэс болгох тухай тунхаглалыг боловсруулах ажлаа дуусгана” гэж Америкийн албаны эх сурвалж мэдэгдсэн байна.
Хэлэлцээрийн үеэр Афганистаны нутаг дэвсгэрийг хилийн чанадад халдлага үйлдэх зорилготой гадаадын босогчдод ашиглуулахгүй байх баталгааг талибуудын зүгээс гаргуулах, АНУ болон НАТО-гийн цэргүүдийг Афганистанаас бүрмөсөн гаргах, Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх, гал зогсоох гэсэн дөрвөн гол асуудлыг хөндөх гэнэ.
Эх сурвалж: Reuters