Биднийг тодорхой үйлдэл хийхэд юу хөдөлгөдөг вэ? Бид бүгд онцгой, давтагдашгүй хувь хүн хэдий ч хүмүүс хоорондоо зарим нэг талаараа төстэй байдаг. Хүний үг, үйл хөдлөлийг тэдний психотип эсвэл өөрөөр сэтгэл зүйн хэв шинж нь удирддаг. Эдгээр хэв шинжүүдийг мэдэж авсанаар хүмүүсийг ойлгоход илүү дөхөм болно.
Сэтгэл зүйн хэв шинжийг олон янзаар ангилж, олон янзын хэлбэрийг судлаачид санал болгосон байдаг. Тухайн нэг хэв шинж цэвэр хэлбэрээр оршдоггүй. Харин уг хэв шинжийн тодорхой шинжүүд тухайн хүнд байдаг. Сэтгэл зүйн хэв шинж хүний бүхий л зүйл дээр илэрдэг: хувцаслалт, яриа, бодол гэх мэт.
Өөрийн болоод хажуудах хүнийхээ сэтгэл зүйн онцлогийг харгалзах нь чухал, ингэх зайлшгүй шаардлагатай.
Ингээд доор зарим сэтгэл зүйн хэв шинжүүдийг тайлбарлан хүргэе.
- Параноид
Яриа нь итгэл, үнэмшилтэй; түүнд заавал нэг чухал зорилго байдаг, ямар нэг зүйлийн төлөө өөрийгөө ч бусдыг ч золиосолж чадна. Нийгмийн үйл явцыг хурдасгагч/өөрчлөгч мэт байдаг. Хүмүүсийг чадварлаг удирддаг. Уламжлалыг эвддэг. Хувирамтгай, тэвчээргүй. Муу зүйл хийсэн ч гэмшдэггүй. Амьдрал нь адал явдлаар дүүрэн, тэр өөрөө түүний гол дүр. Гоц, содон зүйлд дуртай бөгөөд энэ нь түүний зуршил, сонирхол, хувцаслалт, зан үйлд нь илэрдэг.
Секс – чухал, гэхдээ ашгийн төлөө золиосолж чадна.
Гэр – удирдлагын штаб. Ийм хэв шинжийн хүмүүс урлагийн хэв шинжийн мэргэжил сонгох нь элбэг.
- Эпилептоид
Яриа тодорхой, стандарт сэтгэлгээтэй, хашир хянамгай, гэхдээ дэлбэрэх аюултай. Эмх замбраатай байдалд дуртай, хэт нэг талыг барисан. Ёсорхог, нарийн нямбай, тооцоотой. Цочмог ууртай, түрэмгий. Хуучинсаг үзэлтэн. Шударга ёсыг баримталдаг. Итгэл даахуйц. Классик загварыг илүүд үздэг.
Секс – энгийн.
Миний гэр – миний цайз. Ийм хүмүүс сайн багш, сурган хүмүүжүүлэгчид болдог.
- Истероид
Уран яруу яриатай. Уран сайханч. Ямар ч үнээр хамаагүй өөртөө анхаарлыг хандуулах дуртай. Содон. Аминч үзэлтэй. Өөрийн зохиомол төсөөллийн төвд өөрөө өөрсдийгөө тавидаг. Харилцагчаа удирддаг. Гэмшихийн тулд муу зүйл хийдэг.
Гэрлэлт – өөрчлөлт,
секс – янз бүрийн өнгөтэй.
- Гипертим
Хурдан, ихийг яридаг. Саруул ухаантай. Янз бүрийн загвараар хувцасладаг. Ёс суртахууны асуудлаас болж зовоод байдаггүй. Эрсдэлтэй, хэний ч бодоогүй зүйлүүдийг хийдэг. Маск зүүдэггүй. Нууц хадгалдаггүй. Олон найзтай, хошин шогийн мэдрэмж нь ёжилсон хэлбэрийн. Долоо хэмжээд нэг ч огтолдоггүй. Хийснийхээ дараа үр дүнг боддог. Хөгжилтэй, эмх замбараагүй байдал бий болгодог.
Секс – хязгааргүй. Эмзэг биш, гэхдээ уриалгахан. Идэх дуртай.
Гэр – орж гарч байдаг газар. Энэ хүмүүс төрөлхийн удирдагч, шинэчлэгчид байдаг.
- Шизоид
Ярихаасаа илүү сонсдог. Уян хатан биш. Онолдох дуртай. Энэ хүн сэтгэгч, гэхдээ үйлдэл хийдэггүй. Үр дүн бус үйл явц чухал. Шинжлэх ухаанч санаануудын үүсгүүр. Бусдыг муу мэдэрдэг. Нүүрний хувиралгүй. Имидж гэж байхгүй, эвтэйхэн байх л чухал.
Гэр – байнгын бүтээлч, эмх замбраагүй байдал. Энэ хэв шинжийн хүмүүс ихэвчлэн эрдэмтэд, судлаачид байдаг эсвэл үүнтэй төстэй мэргэжил сонгодог.
- Астеник
Гипертимийн эсрэг хэв шинж. Өөртөө итгэлгүй. Даруу, яриа нь сул, цэвэрхэн хувцасладаг. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй байх нь тэдний зорилго. Энэ хүмүүс байнга шүүмжлэл, зэмлэл, ойлгомжгүй байдлаас болгоомжилдог. Энэ хүмүүс хүмүүстэй бага харилцдаг даруу, чимээгүй мэргэжил сонгодог.
- Лабил
Зүрхээрээ амьдардаг. Энэ хүн бол сэтгэл хөдлөлийн хүн, хурдан гэнэт өөрчлөгддөг. Энэ хүмүүсийн ааш олон ааштай хүүхдийнх шиг. Жоохон зүйлд гайхширч, жоохон зүйлд гомдоллодог. Энэ хэв шинжийг мөн “циклоид” ч гэж нэрлэдэг. Сэтгэл санааны хувьд циклтэй байдаг учраас тэр. Сэтгэл гутралд орох нь элбэг.
- Сензитив
Хэв шинжүүд дотроос хамгийн их сэтгэл хөдлөлтэй хэв шинж. Энэ хэв шинжийн ихэнх шинжүүд бусад хэв шинжүүдэд байдаг. Олон хүний дунд байх нь түүнд эвгүй байдаг, бүдүүлэг байдалд амархан гомдох хандлагатай. Шүүмжлэлийг огцом хүлээж авдаг. Дутуугийн комплекстой байх хандлагатай. Маргаанд бууж өгөх нь элбэг бөгөөд өөрийн үзэл бодлыг хамгаалж чаддаггүй. Янз бүрийн неврозоор зовох нь их.
Эхний ээлжэнд өөрийгөө тодорхойл. Хэрвээ ядаж 60% тохирч байвал энэ таны хэв шинж.
Хамгийн чухал нь бусдад сэтгэл зүйн онош тавих гэж битгий яараарай. Эхлээд өөрөө өөрийнхөө хэв шинжийг илрүүл. Өөрөө өөрийгөө ойлгож; бусдаас ялгарах давуу тал, сул талаа мэдэж байж хэмээн бусдыг, ойр дотны хүмүүсээ илүү их ойлгож чадна…
Сэтгэл судлаач Б. Тунгалаг