Дэлхий дахинаа алдартай өвчин намдаагч эм болох ибупрофен нь зүрх зогсох эрсдэлийг 31 хувиар нэмэгдүүлдэг талаар судлаачдын гаргасан дүгнэлтийг “European Heart Journal” сэтгүүлд нийтэлжээ.

Стероидын бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлүүд ч энэ эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг билээ. Эрдэмтэд Данид 2001-2010 онд зүрх зогссон гэсэн шалтгаанаар ирсэн 29 мянган өвчтөнүүдийн мэдээллийг нягталж үзсэн байна. Үүн дээр 1995 оноос эхлэн стероидын бус үрэвсэлийн эсрэг бэлдмэлүүдтэй жорыг нэмж мэдээлжээ.

Тэгтэл зүрх нь зогссон эмгэг илрэхээс өмнөх нэг сарын хугацаанд өвчин намдаагч эм хэрэглэсэн хүн 3000 гаруй байжээ. Тэдгээрийн 54 хувь нь ибупрофены төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн бол 22 хувь нь диклофенакийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн байв.

Ибупрофен нь зүрх зогсох эрсдэлийг 31 хувь, диклофенак нь 50 хувиар нэмэгдүүлж байлаа. Учир нь эдгээр өвчин намдаагчид цус өтгөрүүлж, судасны бөглөрөл үүсгэхээс гадна артерын судас нарийсгаж, артерын даралтыг нэмэгдүүлж, шингэн хуримтлуулдаг байна.
“Олон нийт ибупрофен, диклофенакийг хэрэглэх нь аюулгүй гэсэн ойлголттой байдаг. Учир нь эдгээр эм бэлдмэлийг ямар нэгэн жор, зөвлөмж, хязгаалалтгүйгээр худалдан авч болдог” гэж Копенгагены их сургуулийн эмнэлгийн зүрх судасны эмч, доктор, профессор Гуннар Гисласон мэдэгджээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн