Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалж “зангиатай” жагсаал болно

2019-08-20 17:051min0
9

Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хуульчид нэгдэж, иргэдийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалах гэж байна.

Хуульчдын нийгэмлэг ТББ-аас олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлж, анхаарлыг нь хандуулах зорилгоор наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хуульчдын жагсаал, цуглааныг зохион байгуулахаар болжээ.

Цуглаан наймдугаар сарын 21-ний 12:00-15:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэгт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд зохион байгуулагдах юм байна.

“Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд маш эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байгаа учир хууль, эрх зүйчид нэгдэн иргэдийг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хяналт тавихыг уриалах юм” хэмээн цуглаан зохион байгуулагчид хэллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй