УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, “Өчигдөр АН-аас 25 санал албан ёсоор ирүүлсэн. Тус саналаас 17 саналыг хүлээн авах боломжтой гэж үзсэн. Найман санал нь УИХ-ын 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдаагүй байсан тул хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.
АН-аас зөвшилцөх чиглэлээр хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлээч гэдэг хүсэлт тавьсан. Энэ дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж байгаа. АН-ын саналаас хүлээж авахад хүндрэлтэй асуудлууд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай, олон улсын шүүх байгуулах тухай асуудал гэх мэт. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудалд АН “холимог байх” гэдэг санал ирүүлсэн. Үүнийг бид зөвшилцөж байна” гэсэн юм.