Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хуульчид нэгдэж, иргэдийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалах гэж байна.
Хуульчдын нийгэмлэг ТББ-аас олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлж, анхаарлыг нь хандуулах зорилгоор наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хуульчдын жагсаал, цуглааныг зохион байгуулахаар болжээ.
“Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд маш эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байгаа учир хууль, эрх зүйчид нэгдэн иргэдийг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хяналт тавихыг уриалах юм” хэмээн цуглаан зохион байгуулагчид хэллээ.