Монголын Хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “МИК Холдинг” ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани:
Нийт хөрөнгийн хэмжээ 4 их наяд төгрөг хүрч, 32.5 тэрбум төгрөгийн цэвэр хүүгийн орлого, 27 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаар татварын дараах цэвэр ашгийг 5.5 тэрбум төгрөгт хүргэжээ.
Тус компани 3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй, 300 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” бондыг Сингапурын Хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжаалсан байна.
Ингэснээр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь Монгол Улсаас олон улсын зах зээл дээр үнэт цаас арилжаалсан хувийн хэвшлийн 3 дахь байгууллага болсон байна.
Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ нийт хөрөнгийн 5.3, нийт зээлийн хөрөнгийн хэмжээ 79.4, шинээр гаргасан “Өэлүн” бондын хэмжээ 19.9 хувийг тус тус бүрдүүлжээ. “МИК Холдинг” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.