Бүтээгч сургалтын төвд Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсийн 30 гаруй залуус үнэ төлбөргүй суралцаж мэргэжилтэй боллоо.

Монгол улсад Төмөр замын томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа өнөө үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг, төмөр замын мэргэшсэн ажилтан эрэлт ихтэй байгааг салбарын инженерүүд онцолдог. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан иргэдийг ажил мэргэжилтэй болгох сургалтаар Сонгинохайрхан дүүргийн Өнөр бүсийн 30 гаруй залуус эрэлт хэрэгцээ ихтэй ачаа бараа хүлээлцэгч кассир, элчит тэрэгний засварчин, замчин зэрэг мэргэжлүүдээр суралцажээ. Тэд Төмөртэйн өртөө, УБТЗ Зүтгүүрийн депо, Зам барилгын машинч станц зэрэг байгууллагуудад нэг сарын онол, гурван сарын практик дадлага хийсэн байна.

Хичээлийг төмөр замын салбарын чадварлаг багш нар удирдсан бөгөөд суралцагсад шалгалтаа амжилттай өгч, мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан байна. Түүнчлэн сайн суралцсан найман залуу тухайн байгууллагатаа ажиллахаар өнөөдөр хөдөлмөрийн гэрээгээ хийжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн