Их Британийн судлаачдын багийнхан Чернобылийн хаалттай бүсэд олон жил ажилласны үр дүнд тэндэхийн улаан буудай, усаар архи нэржээ. “Атомик” нэртэй энэ архиараа тэд ашиг олж, цөмийн осолд нирвэгдсэн хүмүүст туслахыг хүсч байна.
“Бид бага зэрэг бохирдсон хөх тариа, Чернобылийн уснаас дээж авч, Саутхемптоны их сургуулийн нөхдөөрөө архинд цацраг байна уу гэж шинжлүүлсэн. Тэд юу ч олоогүй” гэж тэд мэдэгджээ.
Энэ төсөлд Украины талаас оролцсон Киевийн ус, цаг уурын хүрээлэнгийн эрдэмтэн Геннадий Лаптев “Тэнд амьдардаг хүмүүс хоол хүнсний хүрэлцээгүй, үйлчилгээ муутай нөхцөлд байдаг. Бид тэдэнд олсон мөнгөө зарцуулах бодолтой байна. Энэ салбарт одоо хамгийн чухал зүйл бол цацрагийн идэвхжил биш, эдийн засгийн хөгжил болоод байна” гэжээ.
“Атомик” архи нь бусад архитай харьцуулбал жимсний ноот илүү давамгайлсан, бас хөх тарианы амт мэдрэгддэг байна.
Эх сурвалж: lifter.com.ua