Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна.
Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа 2019.08.0.8 хүртэл нийт 27 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.
Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл зохион байгуулагдаж байгаа “Завьт эргүүл” арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.