Д.Хаянхярваа: Намаас хөөнө” гэж социализмын үед бол ч аймшгийн ял байлаа

2026-11-25 13:08
Д.Хаянхярваа

Эрх баригч Монгол Ардын дотоод тэмцэл, эв нэгдлийн асуудал сүүлийн жил гаруй хугацаанд үргэлжилж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Намаас хөөнө” гэж социализмын үед бол ч аймшгийн ял байлаа. Одоо үед бол онигоо маягийн юм даа. Хөөсөн ч , хөөгөөгүй ч хүний итгэл үнэмшил гэж тогтоол шийдвэрээр өөрчилж болдоггүй нэг юм байдаг. МАНай нам засаглаж чадахгүй 10 жил боллоо гэж БИ зүгээр ч нэг хэлээгүй юм. МАНАй намынхаан намдаа байгаа завхарлаа засах цаг болсон байна шүү. Зөв ойлгоорой.

Би НАМ-аас хөөгдсөн. Гэхдээ энэ намын халуун тогоонд 35 жил явсан хүний хувьд МАН-ыг эрүүл саруул бодлоготой улс төрийн хүчин байлгахын төлөө явна. Эхний ээлжинд том жижиггүй дарга сэтэртэнгүүд эрүүл, үнэн зөв хүчтэй ШҮҮМЖЛЭЛ сонсож чаддаг болсон үед шинэчлэл эхэлнэ шүү. Даргаа даргаа та хамгийн сайн нь гэж байгаад хазайхаар нь атаатан дайсан болтол дэвсэлдэг ХОГ ШААРНУУДаасаа сал. Энэ сайны эхлэл болно“ гэв.