112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижууллаа

2026-11-25 13:00
20261125-130036-file.jpeg
112 дугаар сургуульд байгалийн шинжлэх ухааны кабинетыг орчин үеийн тоног төхөөрөмжтэйгөөр иж бүрэн тоноглон Монполимет групп хүлээлгэн өглөө. Сургалт нь Буддын гүн ухаан болон ерөнхий боловсролыг хослуулдаг онцлогтой.

Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тоноглон, орчин үеийн тоног төхөөрөмж, байгальд ээлтэй материалаар бүтээгдсэн тавилгууд, далд агааржуулалтын систем бүхий орчинтойгоор Монполимет групп хүлээлгэн өгсөн байна.

Уг сургууль нь Буддын гүн ухааны нарийн мэдлэгийг ерөнхий боловсролын суурь мэдлэгтэй хослуулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Шинжлэх ухаан болон Буддын гүн ухаан “Яагаад?” хэмээх асуултад өөр өөрийн арга замаар хариулдаг бөгөөд шинжлэх ухаан бодит ертөнцийн зүй тогтлыг туршилт, нотолгоонд тулгуурлан судалдаг бол Буддын гүн ухаан аливаа юмсын мөн чанар, сэтгэл оюуны уялдаа холбоог судалдаг.

Ийнхүү уг сургалтын хүрээнд суралцаж буй хүүхдүүд шинжлэх ухаанд сонирхолтой туршилт, судалгаа хийх, аливааг олон талаас нь эргэцүүлэх, асууж эрэлхийлэх, бие даан сэтгэх чадвараа хөгжүүлэх орчин нөхцсөнд хамрагдаж байна.