2026 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл хаагдах цагийг зарлав

2026-11-23 14:00
20261123-140047-file.jpeg
2026 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт хаагдах бөгөөд элсэлтийн шалгалтын хичээл сонгон бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай байна.

2026 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт хаагдана.

Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.

Шалгуулагчид бүртгэл дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгон, хуруамжаа төлөн бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.

Боловсролын Үнэлгээний Төвөөс бүртгэл хаагдсаны дараа нэмэлт хичээл сонгох боломжгүйг анхаарууллаа.