Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал хойшиллоо

Эрчим хүчний сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал 2026 оны 11 дүгээр сарын 20-нд Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
Тэд нийт 318 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 22.5 буюу хахууль өгөх, авах гэсэн зүйл ангиар шалгагдан, хэрэг нь шүүхэд шилжсэн юм.
Шүүх хурлыг өмгөөлөгчдийн нэмэгдсэн болон зарим гэрч ирээгүй үндэслэлээр 2026 оны 12 дугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл хойшлуулав.
Өмнө нь, 2026 оны 10 дугаар сарын 2-ны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Н.Тавинбэх “Надад тавьж буй буруутгалд үндэслэлгүй зүйл олон байна. Гэсэн ч энэ хэргийн учрыг олтол хуулийн дагуу эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
