Н.Учрал: Өнөө шөнөөс эхлэн энгийн АИ-92 литр тутамд 150 төгрөгөөр, евро нь 1000 төгрөгөөр хямдарна

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газар улс орныхоо төлөө хичээж ажиллаж байна. Шатахууны хомсдолоос үүдэлтэй нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийт шатахууны 97 хувь орчмыг ОХУ-аас импортолж авдаг байсан. Одоо 70\30-ийн харьцаатай болсон. 70 хувь нь ОХУ, 30 хувийг нь БНХАУ, БНСУ зэргээс нийлүүлж байна. Нийлүүлэлт нэмэгдэж 90 мянган литр шатахуун орж ирсэн.
Хөгжлийн банкаар санхүүжүүлж, долоон хувийг нь Монголбанкнаас гаргаснаар шатахууны нөөц бүрдүүлж чадсан. Үүний үр дүнд, өнөө шөнөөс буюу 00:00 цагаас эхлэн энгийн АИ-92 шатахууныг литр тутамд 150 төгрөгөөр, евро АИ-92 шатахууныг литр тутамд 1000 төгрөгөөр бууруулна” гэлээ.
