The MongolZ баг ялж, финалд шалгарав

Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. The MongolZ баг ялж, финалд шалгарав.
Хэсгийн шатанд амжилттай тоглож, хэсгээ тэргүүлсэн The MongolZ баг хагас шигшээд шалгарсан. Харин Европын NAVI баг өчигдөр PARIVISION багийг 2:1-ийн харьцаатай буулган авснаар өнөөдөр манай багийн эсрэг тоглолоо.
The MongolZ баг өнөөдөр 14:30 цагаас финалын эрхийн төлөө тоглож яллаа. Сонирхуулахад IEM Beijing 2026 (CS2) тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар юм.

Өнөөдрийн тоглолтуудад ялалт байгуулсан хоёр баг ГРАНД ФИНАЛД шалгарах бол ялагдсан багууд маргааш хүрэл медалийн төлөө буюу 3-р байрын төлөө өрсөлдөнө.
THE MONGOLZ — ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН
- nin9 — Есөнтөмөр Гантулга
- bLitz — Гарьдмагнай Бямбасүрэн
- Techno — Содбаяр Мөнхболд
- 910 — Усухбаяр Банзрагч
- cobrazera — Анарбилэг Ууганбаяр
- Дасгалжуулагч: MaaRaa
