Монголын эмэгтэй бөхчүүд “Астана-2026” дэлхийн аваргын чансаанд амжилт гаргалаа

2026-11-06 15:01
20261106-150105-file.jpeg
Дэлхийн бөхийн холбооноос "Астана-2026" тэмцээний дараа эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчилж, Монголын бөхчүүдээс Х.Болортуяа, Э.Даваанасан нар тус жиндээ дөрөвдүгээр байрт орлоо.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Астана-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчилжээ. Монголын бөхчүүдээс Х.Болортуяа болон Э.Даваанасан нар тус жиндээ дөрөвдүгээр байранд орсон байна.

Мөн Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, О.Хулан нар жиндээ эхний арван байрт багтсан байна. Тодруулбал, 50 кг-д Д.Отгонжаргал 16, 53 кг-д Б.Отгонтуяа 9, 55 кг-д О.Ариунзаяа 16, 57 кг-д Б.Хулан 8, 59 кг-д Х.Болортуяа 4, 62 кг-д С.Цэрэнчимэд 24, 65 кг-д Т.Энхжин 5, 68 кг-д Э.Дэлгэрмаа 6, 72 кг-д З.Болортунгалаг 12, 76 кг-д Э.Даваанасан 4-р байрт үлджээ.