Сошиалд шуугиан тарьсан У.Хүрэлсүхийн хөшөөний зураг “эвлүүлэг” байжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөшөөг босгох гэж байна гэх мэдээлэл сошиал орчинд олны анхаарлыг татаад байсан билээ. Тэгвэл уг зураг болон мэдээлэл нь худал, гүтгэлэг болохыг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрбээр “Тийм хөшөө байгаагүй, цаашид ч байхгүй. Эвлүүлсэн зураг нь саяхан гарч ирсэн зүйл биш, жилийн өмнө сошиалд эзэн биегүй хаягнаас цацагдаж байсан. Цаашид бид цахим орчныг зөв талаас нь зохицуулах шаардлагатай болов уу гэж бодож байна. Энэ бол ташаа мэдээлэл бөгөөд эвлүүлэг юм. Иргэн Х.Нямбаатарын хэлсэн, ярьсан болгон үнэн байх албагүй шүү дээ” хэмээн тодотгов.

Н.Батаа
