Түүхэнд анх удаа АНУ, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

2026-11-05 12:58
62bb50c5-6d72-4abb-a8fa-ad80babf128d

Түүхэнд анх удаа АНУ, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар Хятадын тал хэлэлцээ хийж байгаа гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин баталжээ.

“Хятад, Орос, Америкийн төрийн тэргүүнүүд уулзах асуудлыг зохион байгуулах талаар манай улс зохих талуудтай холбогдон ажиллаж байна” хэмээн Мао Нин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Өмнө нь энэ уулзалтын талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн мэдээлж байлаа. Тодруулбал, БНХАУ-д энэ сарын 18-19-ний өдрүүдэд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт зохион байгуулах ажил явагдаж байгаа хэмээн тэрбээр мэдэгдэж байв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар гурван талт уулзалт хийх сонирхолтой, шинжээчид хэлэлцэх үндсэн сэдвийг боловсруулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мөн мэдэгдэж байлаа. Гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан нөхцөлд ямар асуудлуудыг голчлон хэлэлцэх талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. Энэ уулзалтаар Орос-Украины асуудал шийдэгдэх суурь бүрдэж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg, РБК, DW

 

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих